Үндсэн агуулга руу шилжих
Төсөл: энэ баримт бичиг хуулийн зөвлөхөөр хянагдаж байгаа бөгөөд эцсийн хувилбар биш.

Хөтөчийн нөхцөл

Wellness хөтөчид үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх, нийтлүүлэх болон онцлох байршуулалтын нөхцөл.

Хүчин төгөлдөр болсон:
Хувилбар:
0.1
Төлөв:
Төсөл

Бүртгэл ба нийтлэл

  1. 1.1

    Үйлчилгээ үзүүлэгч нь оруулсан мэдээлэл үнэн зөв, зургуудыг ашиглах эрхтэй болохоо баталгаажуулна.

  2. 1.2

    Wellme нь шаардлага хангаагүй хүсэлтийг засвар хийлгэхээр буцаах эсвэл татгалзах эрхтэй. Шалтгааныг мэдэгдэнэ.

  3. 1.3

    Нэр, үндсэн чиглэл, байршлын өөрчлөлтийг Wellme дахин баталгаажуулна; бусад мэдээлэл шууд шинэчлэгдэнэ.

Багц, төлбөр

  1. 2.1

    Багцын үнэ төлбөр хийх үеийн үнээр тооцогдоно; дараа нь үнэ өөрчлөгдсөн ч төлсөн дүн өөрчлөгдөхгүй.

  2. 2.2

    Төлбөрийг QPay-ээр хийнэ. Буцаан олголтыг Буцаан олголтын нөхцөл-өөр зохицуулна.

  3. 2.3

    Хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор сунгаагүй бол бүртгэл хөтөчөөс нуугдана, мэдээлэл хадгалагдана.

Түдгэлзүүлэх

  1. 4.1

    Энэ нөхцөл, хууль тогтоомж зөрчсөн бүртгэлийг Wellme түр хааж болно. Шалтгааныг мэдэгдэнэ.

Холбоо барих

  1. 5.1

    «Вэлми лайф» ХХК. Имэйл: mongoliawellme@gmail.com (шинэ цонхонд нээгдэнэ).

Асуулт байна уу?

Энэ баримт бичгийн талаарх асуулт, хүсэлтээ mongoliawellme@gmail.com хаягаар илгээнэ үү. Бид ажлын 10 өдрийн дотор хариу өгнө.