Үндсэн агуулга руу шилжих

Бидний тухай

Чанарын амлалт

Таны эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүр хариуцлагатай, найдвартай сонголт байх ёстой.

Таны эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүр хариуцлагатай сонголт байх ёстой.

Wellme-д итгэлцэл бол хамгийн чухал үнэт зүйлсийн нэг. Тиймээс бид хүргэж буй мэдээлэл, санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамтран ажиллах байгууллага бүрдээ чанар, аюулгүй байдал, ил тод байдлыг эрхэмлэнэ. Бидний чанарын амлалт дараах зарчимд тулгуурлана.

01

Нотолгоонд суурилсан мэдээлэл

Эрүүл мэндийн бүх нийтлэлийг шинжлэх ухааны найдвартай судалгаа, мэргэжлийн эх сурвалжид тулгуурлан, мэргэжилтнүүдийн хяналтан дор бэлтгэнэ.

02

Шалгуур өндөр сонголт

Wellme дэлгүүрт байрших бүтээгдэхүүн, брэндийг зөвхөн зар сурталчилгаагаар биш; олон улсын стандарт, найрлагын цэвэр байдал, гарал үүсэл, бодит үр дүнгээр нь шалгаж сонгоно.

03

Ил тод, үнэнч байдал

Түншүүдтэй хамтарсан болон ивээн тэтгэсэн аливаа контентыг уншигчдад ил тод тэмдэглэн хүргэнэ. Сурталчилгаа манай мэргэжлийн зарчимд хэзээ ч нөлөөлөхгүй.

04

Хариуцлагатай зөвлөгөө

Нэг нэмэлт тэжээл эсвэл дасгал бүх хүнд адил тохирно гэж амлахгүй. Хүн бүрийн биеийн онцлог, хэрэгцээ өөр байдгийг хүндэтгэж, эмчийн хяналтыг эрхэмлэнэ.

05

Тасралтгүй сайжруулалт

Эрүүл мэндийн шинжлэх ухаан, шинэ нээлт, стандартууд хөгжихийн хэрээр бид мэдээлэл болон бүтээгдэхүүний сонголтоо байнга шинэчилж, сайжруулж байна.

Wellme-д чанар гэдэг зөвхөн сайн бүтээгдэхүүн сонгох тухай биш.Үнэн бодит мэдээлэл өгч, ил тод байж, хүний эрүүл мэндэд чин сэтгэлээсээ хандах тухай юм。

Know Better · Choose Better · Live Better.