Бидний тухай
Илүү сайн мэдэх нь илүү сайн амьдрахын эхлэл.



Wellme бол эрүүл мэндээ өвдсөний дараа биш, өвдөхөөсөө өмнө хайрлаж хамгаалах соёлыг түгээх эрүүл мэндийн мэдээлэл, бүтээгдэхүүний нэгдсэн платформ юм.
Бидний эрүүл мэнд зөвхөн эмнэлэг, шинжилгээ, эмчилгээнээс хамаардаггүй. Өдөр бүр юу идэж, хэрхэн хөдөлж, яаж унтаж амарч, стрессээ хэрхэн зохицуулж, бие махбод болон сэтгэл зүйгээ хэр сайн мэдэрч байгаагаас өнөөдрийн төдийгүй ирээдүйн сайн сайхан байдал бүтдэг.
Мэдээллийн эрин үед юу нь үнэн, юу нь шинжлэх ухааны нотолгоотой, юуг амьдралдаа хэрэгжүүлж болохыг ялгахад хэцүү болсон. Wellme үүнийг хүн бүрд энгийн, ойлгомжтой, үнэн бодитой болгохын төлөө бий болсон.
Бид бие болон сэтгэцийн эрүүл мэнд, хоол тэжээл, хөдөлгөөн, нойр, сэтгэл түгшилт, урьдчилан сэргийлэх шинжилгээ, эрүүл дадал, урт наслалт зэрэг сэдвээр судалгаанд суурилсан мэдлэгийг амьдралд хэрэгжихүйц энгийн хэлбэрээр хүргэдэг.
Wellme бол зөвхөн мэдээллийн хуудас биш. Цаашид бид судалгаат мэдлэг, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ, чанарын баталгаатай бүтээгдэхүүнүүдийг нэг дор нэгтгэсэн амьдралын эрүүл экосистем байх болно.
Эрүүл амьдрал төгс байхаас эхэлдэггүй. Өөрийн биеийг илүү сайн ойлгож, үнэн мэдээлэл авч, өдөр тутамдаа арай зөв сонголт хийхээс эхэлдэг。
Бидний зорилго
Хүн бүрийг өөрийн эрүүл мэнддээ эзэн нь байхад тусалж, урьдчилан сэргийлэлт болон эрүүл дадлыг амьдралынхаа хэв маяг болгоход дэмжих.
Урт хугацаандаа бид Монголд эрүүл мэндээ урьдчилан хамгаалдаг, бие болон сэтгэлээ анхаардаг, зөв сонголтыг хэвшүүлдэг шинэ соёлыг түгээхийг зорьдог。
Чанарын амлалт
Таны эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүр хариуцлагатай сонголт байх ёстой.
Wellme-д итгэлцэл бол хамгийн чухал үнэт зүйлсийн нэг. Тиймээс бид хүргэж буй мэдээлэл, санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамтран ажиллах байгууллага бүрдээ чанар, аюулгүй байдал, ил тод байдлыг эрхэмлэнэ. Бидний чанарын амлалт дараах зарчимд тулгуурлана.
Нотолгоонд суурилсан мэдээлэл
Эрүүл мэндийн контентыг боломжит хэмжээнд шинжлэх ухааны судалгаа, мэргэжлийн эх сурвалжид тулгуурлан бэлтгэнэ.
Чанарыг нэгдүгээрт
Wellme-д танилцуулах бүтээгдэхүүн, брэндийг зөвхөн тренд, сурталчилгаагаар бус үйлдвэрлэлийн стандарт, найрлага, гарал үүсэл, чанар болон аюулгүй байдлын шалгуураар үнэлэхийг зорино.
Ил тод хамтын ажиллагаа
Төлбөртэй болон ивээн тэтгэсэн хамтын ажиллагааг хэрэглэгчдэд ойлгомжтойгоор ялган мэдээлнэ.
Хариуцлагатай зөвлөмж
Нэг бүтээгдэхүүн, нэмэлт эсвэл арга бүх хүнд тохирно гэж амлахгүй. Эрүүл мэндийн онцлог, хэрэгцээ хүн бүрт өөр байдгийг хүндэтгэнэ.
Байнга сайжрах стандарт
Шинжлэх ухааны мэдлэг, стандарт, шинэ нотолгоо өөрчлөгдөхийн хэрээр бид мэдээлэл болон сонгон шалгаруулалтын зарчмаа шинэчилж, сайжруулна.
Wellme-д чанар гэдэг зөвхөн сайн бүтээгдэхүүн сонгох тухай биш.Үнэн бодит мэдээлэл өгч, ил тод байж, хүний эрүүл мэндэд чин сэтгэлээсээ хандах тухай юм。
Know Better · Choose Better · Live Better.
Илүү сайн мэдэж, илүү сайн амьдрахыг өнөөдрөөс эхлүүлье.
Эмч, мэргэжилтнүүдийн бэлтгэсэн нотолгоонд суурилсан нийтлэлүүдээс эхлээрэй.
Нийтлэл унших