Үндсэн агуулга руу шилжих

Дэмжлэг

Түгээмэл асуулт

Захиалга, хүргэлт, бүртгэл болон Wellme-ийн үйлчилгээний талаар хамгийн их асуудаг асуултуудын хариулт.

31 асуулт · 8 сэдэв

Wellme-ийн тухай

Wellme гэж юу вэ?

Wellme бол судалгаанд суурилсан эрүүл мэндийн мэдээлэл, чанарын шалгуур давсан бүтээгдэхүүн, мэргэжилтний зөвлөгөөг нэг дор нэгтгэсэн Монголын wellness платформ юм.

Манай нийтлэлүүд, онлайн дэлгүүр, WellmeCare эмчилгээний зуучлал болон Well Events арга хэмжээнүүдтэй танилцаарай.

Нийтлэлүүдийг хэн бичдэг вэ?

Эмч, хоол зүйч, сэтгэл зүйч, судлаачдаас бүрдсэн мэргэжилтнүүд бичиж, манай редакц эх сурвалжийг нь шалган хянадаг. Нийтлэл бүрийн доор зохиогч, ашигласан судалгааны эх сурвалжийг заадаг.

Нийтлэлд бичсэнийг эмчийн зөвлөгөө гэж үзэж болох уу?

Үгүй. Wellme дээрх мэдээлэл зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд эмчийн зөвлөгөө, онош, эмчилгээг орлохгүй. Эрүүл мэндийн асуудлаар шийдвэр гаргахаасаа өмнө эмчдээ хандана уу. Яаралтай үед 103 дугаарт залгана уу.

«Түншийн контент», «Сурталчилгаа» гэсэн тэмдэглэгээ юу гэсэн үг вэ?

Түншүүдтэй хамтран бэлтгэсэн эсвэл төлбөртэй байршуулсан контентыг бид ингэж тодорхой тэмдэглэдэг. Сурталчилгаа нь манай редакцын нийтлэл, бүтээгдэхүүний үнэлгээнд нөлөөлдөггүй.

Wellme-д нийтлэл бичих, хамтран ажиллах боломжтой юу?

Тийм. Эмч, мэргэжилтэн, брэнд, байгууллагууд Хамтран ажиллах хуудаснаас хүсэлтээ илгээнэ үү. Манай баг ажлын хэдэн өдрийн дотор тантай холбогдоно.

E2E асуулт 1791463165807?

E2E хариулт. Холбоо барих

Бүртгэл ба нэвтрэлт

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Бүртгүүлэх хуудсанд нэр, утасны дугаар, нууц үгээ оруулна. Дараа нь дэлгэцэд гарах 6 оронтой кодыг өөрийн дугаараасаа 144773 руу SMS-ээр илгээж дугаараа баталгаажуулна. Гар утаснаас бол «SMS илгээх» товч, компьютероос бол QR кодыг утсаараа уншуулахад SMS бэлэн болно.

Баталгаажуулалтын SMS яагаад төлбөртэй вэ?

SMS-ийн 150₮-ийг таны үүрэн холбооны оператор тооцдог бөгөөд Wellme үүнээс орлого олдоггүй. Энэ нь утасны дугаар үнэхээр танынх болохыг баталгаажуулах хамгийн найдвартай арга юм.

SMS зөвхөн бүртгүүлэх, нууц үг сэргээх, дугаар солих үед шаардлагатай. Нэвтрэх бүрт SMS илгээх шаардлагагүй.

SMS илгээсэн ч баталгаажихгүй байна.

Дараах зүйлсийг шалгана уу:

1) SMS-ийг бүртгүүлж буй дугаараасаа илгээсэн эсэх — өөр SIM-ээс илгээвэл баталгаажихгүй. 2) Кодыг яг дэлгэцэд гарсан хэлбэрээр, 144773 руу илгээсэн эсэх. 3) Кодын хугацаа дуусаагүй эсэх — хугацаа дуусвал шинэ код авна, хуучин код хүчингүй болно.

Асуудал үргэлжилбэл бидэнд мэдэгдэнэ үү.

Нууц үгээ мартсан бол яах вэ?

Нууц үг сэргээх хуудсанд утасны дугаараа оруулж, SMS-ээр баталгаажуулсны дараа шинэ нууц үг тохируулна.

Утасны дугаараа хэрхэн солих вэ?

Миний бүртгэл хэсгийн «Дугаар солих» товчийг дарж, шинэ дугаараа SMS-ээр баталгаажуулна.

Бүртгэлээ устгуулах боломжтой юу?

Тийм. Бүртгэлтэй дугаараасаа эсвэл hello@wellme.mn хаягаар хүсэлт илгээнэ үү. Хуулиар хадгалах шаардлагатай захиалгын баримтаас бусад мэдээллийг устгана. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.

Захиалга ба төлбөр

Хэрхэн захиалга өгөх вэ?

Дэлгүүрээс бараагаа сонгож сагсанд хийгээд «Захиалах» товчийг дарна. Захиалга өгөхөд бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай. Хүлээн авагчийн нэр, утас, дүүрэг, хаягаа оруулснаар захиалга бүртгэгдэнэ.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Захиалга өгсний дараа QPay-ээр (банкны апп эсвэл QR кодоор) төлбөрөө шууд төлөх боломжтой. Мөн манай оператор холбогдож төлбөр болон хүргэлтийг баталгаажуулна.

Захиалгынхаа төлвийг хаанаас харах вэ?

Миний бүртгэл хэсэгт таны бүх захиалга, тэдгээрийн төлөв, хүргэлтийн мэдээлэл харагдана. Захиалгын дугаар WM-ээр эхэлнэ.

Захиалгаа цуцлах, өөрчлөх боломжтой юу?

Захиалга хүргэлтэд гарахаас өмнө манай операторт эсвэл захиалгын дугаараа бичиж бидэнд мэдэгдвэл цуцлах, өөрчлөх боломжтой.

«Урьдчилсан захиалга» гэж юу вэ?

Нөөцөд одоогоор байхгүй ч удахгүй ирэх барааг урьдчилан захиалах боломж юм. Бараа ирсний дараа хүргэгдэх бөгөөд хүлээгдэх хугацааг оператор захиалга баталгаажуулах үед хэлнэ.

Хүргэлт

Хаана хүргэлт хийдэг вэ?

Одоогоор Улаанбаатар хотын бүх 9 дүүрэгт хүргэнэ: Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай. Орон нутгийн хүргэлтийг удахгүй нэмнэ.

Хүргэлтийн төлбөр хэд вэ?

Хүргэлт 5,000₮. 150,000₮-өөс дээш дүнтэй захиалгыг үнэгүй хүргэнэ.

Захиалга хэзээ ирэх вэ?

Хүргэлтийн өдөр, цагийг оператор таны захиалгыг баталгаажуулах үед тантай тохирно. Хүлээн авахдаа барааны тоо, бүрэн бүтэн байдлыг шалгаарай.

Буцаалт ба солилт

Гэмтэлтэй эсвэл буруу бараа ирвэл яах вэ?

Хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор захиалгын дугаар, барааны зургийн хамт hello@wellme.mn хаягаар мэдэгдэнэ үү. Бид өөрийн зардлаар солих эсвэл төлбөрийг бүрэн буцааж өгнө.

Санаагаа өөрчилбөл буцааж болох уу?

Хэрэглээгүй, савлагаа, лац, шошго нь бүрэн бүтэн барааг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буцаах, солих боломжтой. Энэ тохиолдолд буцаах хүргэлтийн зардлыг та хариуцна.

Эрүүл ахуйн шаардлагаар хүнсний нэмэлт, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний лацыг нээсэн бол чанарын доголдолгүй тохиолдолд буцаан авахгүй. Дэлгэрэнгүйг Үйлчилгээний нөхцөл-өөс үзнэ үү.

Мөнгөө хэзээ буцааж авах вэ?

Буцаалтыг зөвшөөрснөөс хойш ажлын 7 өдрийн дотор таны төлсөн аргаар буцааж олгоно.

Бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүнээ хэрхэн сонгодог вэ?

Бид бүтээгдэхүүн бүрийн найрлага, үйлдвэрлэгч, гэрчилгээ, судалгааны нотолгоог шалгаж сонгодог. Шалгуурын талаар Чанарын амлалт хуудаснаас уншина уу.

Хүнсний нэмэлтийг эмтэй хамт хэрэглэж болох уу?

Зарим хүнсний нэмэлт эмтэй харилцан үйлчилж болзошгүй. Жирэмсэн, хөхүүл, архаг өвчтэй, байнга эм уудаг бол хэрэглэхээсээ өмнө эмчтэйгээ заавал зөвлөлдөнө үү. Хүнсний нэмэлт нь эм биш.

Сайтад байхгүй бүтээгдэхүүн санал болгож болох уу?

Мэдээж. Бүтээгдэхүүн санал болгох маягтаар илгээнэ үү. Манай баг чанарын шалгуурын дагуу үнэлнэ.

WellmeCare

WellmeCare гэж юу вэ?

Монгол болон Солонгос, Япон зэрэг улсын эмнэлэг, эмчтэй холбох, цаг товлох, бичиг баримт, орчуулга, аяллын зохион байгуулалтад туслах зуучлалын үйлчилгээ. Хүсэлтээ эндээс илгээнэ үү.

Эмчилгээг хэн хариуцах вэ?

Онош, эмчилгээ, түүний үр дүнг тухайн эмнэлэг, эмч хариуцна. Wellme нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгч биш, таныг тохирох эмнэлэгтэй холбох зуучлагч юм. Зуучлалын төлбөр, нөхцөлийг үйлчилгээ эхлэхээс өмнө танд мэдэгдэнэ.

Миний эрүүл мэндийн мэдээлэл хамгаалагдсан уу?

Тийм. Таны мэдээллийг зөвхөн хүсэлтийг тань шийдвэрлэхэд ашиглаж, аль нэг эмнэлэгт дамжуулахаас өмнө танаас тусад нь зөвшөөрөл авна. Нууцлалын бодлого-оос дэлгэрэнгүй үзнэ үү.

Нууцлал

Миний ямар мэдээллийг цуглуулдаг вэ?

Зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл: нэр, утас, хүргэлтийн хаяг, захиалга, маягтаар илгээсэн мэдээлэл. Бид таны мэдээллийг худалдахгүй. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.

Мэдээллийн товхимлоос хэрхэн татгалзах вэ?

hello@wellme.mn хаягаар хүсэлт илгээнэ үү. Бид таны имэйлийг жагсаалтаас даруй хасна.

Хариултаа олсонгүй юу?

Асуултаа илгээвэл бид ажлын 1–2 өдөрт хариулна.

Холбоо барих