Ерөнхий заалт
- 1.1
Энэхүү нөхцөл нь «Вэлми лайф» ХХК (цаашид «Wellme», «бид») болон wellme.mn вэб сайт, онлайн дэлгүүр, Well Events, WellmeCare болон холбогдох үйлчилгээг (цаашид «Үйлчилгээ») ашиглаж буй таны (цаашид «Хэрэглэгч», «та») хоорондын харилцааг зохицуулна.
- 1.2
Та Үйлчилгээг ашиглах, бүртгүүлэх эсвэл захиалга өгснөөр энэ нөхцөл, Буцаалтын нөхцөл, Нууцлалын бодлого-той танилцаж зөвшөөрсөнд тооцогдоно. Зөвшөөрөхгүй бол Үйлчилгээг ашиглахгүй байхыг хүсье.
- 1.3
Бүртгүүлэх, захиалга өгөх, маягт илгээхдээ та 18 нас хүрсэн, эсвэл эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагчийнхаа зөвшөөрлийг авсан байна.
- 1.4
Энэ нөхцөл нь Монгол Улсын хуулиар хэрэглэгчид олгосон эрхийг хязгаарлахгүй. Аль нэг заалт хуульд нийцэхгүй бол тухайн заалтын оронд хуулийг баримталж, бусад заалт хүчинтэй хэвээр үлдэнэ.
Эрүүл мэндийн мэдээллийн хязгаарлалт
- 2.1
Wellme дээрх нийтлэл, зөвлөмж, бүтээгдэхүүний тайлбар нь зөвхөн мэдээллийн зорилготой. Эдгээр нь эмч, эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөгөө, онош, эмчилгээг орлохгүй. Эрүүл мэндийн асуудлаар шийдвэр гаргахаасаа өмнө эмчдээ хандана уу. Яаралтай тусламж хэрэгтэй бол 103 дугаарт залгана уу.
- 2.2
Манай нийтлэлүүдийг мэргэжилтнүүд бэлтгэж, редакц хянадаг ч шинжлэх ухааны мэдлэг байнга шинэчлэгддэг. Бид мэдээллийг үнэн зөв, цаг үеэ олсон байлгахыг хичээх боловч таны хувийн нөхцөлд тохирох эсэхийг баталгаажуулахгүй.
- 2.3
Хүнсний нэмэлт, бэлдмэл нь эм биш бөгөөд өвчнийг эмчлэх, эдгээх зориулалтгүй. Жирэмсэн, хөхүүл, архаг өвчинтэй, байнга эм уудаг бол хэрэглэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Хэрэглэхээсээ өмнө шошго, заавартай заавал танилцана уу. Харшил, гаж нөлөө илэрвэл хэрэглээгээ зогсоож, эмчид хандаад бидэнд мэдэгдэнэ үү.
Бүртгэл
- 3.1
Бүртгэлийг Монгол Улсын (+976) өөрийн нэр дээрх эсвэл өөрийн ашигладаг гар утасны дугаараар үүсгэнэ. Нэг хүн нэг бүртгэлтэй байна.
- 3.2
Нууц үгээ сэргээх эсвэл утасны дугаараа солихдоо дэлгэцэнд гарах кодыг өөрийн дугаараас заасан богино дугаар руу SMS-ээр илгэж баталгаажуулна. Энэ SMS-ийн төлбөрийг (одоогоор 150₮) таны үүрэн холбооны оператор тооцох бөгөөд Wellme буцаан олгохгүй.
- 3.3
Та бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, шинэчлэгдсэн байлгаж, нууц үгээ бусдад задруулахгүй. Таны бүртгэлээр хийгдсэн үйлдлийг таны хийсэнд тооцно. Зөвшөөрөлгүй хандалт сэжиглэвэл нууц үгээ даруй солиж, бидэнд мэдэгдэнэ үү.
- 3.4
Та хүссэн үедээ mongoliawellme@gmail.com (шинэ цонхонд нээгдэнэ) хаягаар хүсэлт илгээж бүртгэлээ устгуулж болно.
- 3.5
Энэ нөхцөлийг зөрчсөн бүртгэлийг бид түр хаах эсвэл устгах эрхтэй.
Худалдан авалт, төлбөр
- 4.1
Wellme.mn дээрх бүтээгдэхүүнийг албан ёсны импортлогч, дистрибьютор буюу мерчант компаниудаас авч Wellme борлуулна. Таны захиалгын харилцагч тал нь Wellme байна.
- 4.2
Үнэ НӨАТ орсон байна. Захиалга төлбөр төлөгдсөнөөр баталгаажна. Төлбөрийг QPay болон сайт дээр санал болгосон бусад хэрэгслээр төлнө.
- 4.3
Үнэ, үлдэгдэл алдаатай гарсан тохиолдолд бид танд мэдэгдэж, захиалгыг цуцлаад төлбөрийг бүрэн буцаана.
Хүргэлт
- 5.1
Хүргэлтийн бүс, хугацаа, төлбөрийг захиалга хийх үед харуулна.
- 5.2
Барааг хүлээн авахдаа савлагаа, битүүмж, хүчинтэй хугацааг шалгана уу. Асуудал байвал 48 цагийн дотор бидэнд мэдэгдэнэ үү (Буцаалтын нөхцөл).
Сар бүрийн захиалга
- 6.1
Зарим бүтээгдэхүүнийг сар бүр автоматаар захиалах боломжтой. Захиалгын үнэ, төлбөр татах өдрийг бүртгүүлэх үед харуулна.
- 6.2
Та дараагийн төлбөр татах өдрөөс өмнө хүссэн үедээ нэмэлт төлбөргүйгээр цуцалж болно. Үнэ өөрчлөгдөх бол 14 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Well Events болон мэргэжилтний үйлчилгээ
- 7.1
Well Events дээрх эвент, дасгалжуулагч, дасгалын төв, мэргэжилтний үйлчилгээг тухайн зохион байгуулагч буюу үйлчилгээ үзүүлэгч хариуцна. Wellme бүртгэл, төлбөр хүлээн авах боломжийг зуучилна.
- 7.2
Цуцлалт, төлбөр буцаах нөхцөлийг эвент болон үйлчилгээ тус бүрийн хуудаснаас харна уу. Эвент цуцлагдсан тохиолдолд төлбөрийг бүрэн буцаана.
Контент ба оюуны өмч
- 8.1
Сайт дээрх нийтлэл, зураг, дүрслэл, лого, «Wellme» нэр, барааны тэмдэг, дизайн нь Wellme эсвэл түүний зохиогч, түншүүдийн өмч бөгөөд оюуны өмчийн хуулиар хамгаалагдана.
- 8.2
Та контентыг хувийн, арилжааны бус зорилгоор үзэж уншиж, холбоосоор нь хуваалцаж болно. Нийтлэлээс хэсэгчлэн ишлэхдээ эх сурвалж, холбоосыг тодорхой заана уу. Бүтэн нийтлэл, зургийг бичгээр зөвшөөрөл авалгүйгээр хуулбарлах, дахин нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
- 8.3
Таны оруулсан сэтгэгдэл, үнэлгээ, зургийн эрх танд хадгалагдана. Та тэдгээрийг Wellme.mn дээр харуулах эрхийг бидэнд олгоно.
Хориглох үйлдэл
- 9.1
Үйлчилгээг ашиглахдаа дараах үйлдлийг хийхгүй байна уу:
бусдын нэр, утасны дугаар, мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах;
худал, төөрөгдүүлсэн мэдээлэл, хуурамч захиалга, хуурамч үнэлгээ, спам илгээх;
өвчнийг эдгээнэ гэх мэт нотолгоогүй эрүүл мэндийн зөвлөгөө түгээх;
сайтын аюулгүй байдлыг тойрох, эвдэх, автомат хэрэгслээр их хэмжээний хүсэлт илгээх, контентыг бөөнөөр хуулах;
хууль бус, бусдын эрхийг зөрчсөн, доромжилсон агуулга түгээх;
Үйлчилгээг хууль бус зорилгоор ашиглах.
- 9.2
Эдгээрийг зөрчсөн контентийг бид устгах, бүртгэлийг түр хаах эрхтэй (3.5).
Хариуцлагын хязгаар
- 10.1
Бид сайтыг тасралтгүй, алдаагүй ажиллуулахыг хичээнэ. Техникийн засвар, гуравдагч талын үйлчилгээний тасалдлаас сайт түр ажиллахгүй байж болно.
- 10.2
Сайт дээрх мэдээллийг эмчийн зөвлөгөөгүйгээр дангаар ашигласнаас үүссэн үр дагаварт Wellme хариуцлага хүлээхгүй.
- 10.3
Хуулиар хэрэглэгчид олгосон эрх энэ заалтаар хязгаарлагдахгүй (1.4).
Нөхцөл өөрчлөх, маргаан
- 11.1
Бид энэ нөхцөлийг шинэчилж болно. Томоохон өөрчлөлтийг сайт болон и-мэйлээр урьдчилан мэдэгдэнэ.
- 11.2
Маргааныг эхлээд харилцан ярилцаж шийднэ. Шийдэгдэхгүй бол Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
Холбоо барих
- 12.1
Асуулт байна уу?
Энэ баримт бичгийн талаарх асуулт, хүсэлтээ mongoliawellme@gmail.com хаягаар илгээнэ үү. Бид ажлын 10 өдрийн дотор хариу өгнө.