Үндсэн агуулга руу шилжих
Төсөл: энэ баримт бичиг хуулийн зөвлөхөөр хянагдаж байгаа бөгөөд эцсийн хувилбар биш.

Нууцлалын бодлого

«Вэлми лайф» ХХК (Wellme.mn) таны хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хамгаална. Энэ бодлогод бид ямар мэдээлэл цуглуулах, юунд ашиглах, та ямар эрхтэй байхыг тайлбарлав.

Хүчин төгөлдөр болсон:
Хувилбар:
2.0
Төлөв:
Төсөл

Бидний цуглуулдаг мэдээлэл

  1. 1.1
    Төрөл
    Бүртгэлийн мэдээлэл
    Жишээ
    нэр, утас, и-мэйл, нууц үг (шифрлэсэн)
    Хэзээ
    Бүртгүүлэхэд
    Төрөл
    Захиалгын мэдээлэл
    Жишээ
    хүргэлтийн хаяг, захиалсан бараа, төлбөрийн түүх, И-баримтын мэдээлэл
    Хэзээ
    Захиалга хийхэд
    Төрөл
    Идэвхитэй холбоотой
    Жишээ
    хадгалсан нийтлэл, үнэлгээ, сэтгэгдэл, дагасан зохиогч, эвентийн бүртгэл
    Хэзээ
    Сайт ашиглахад
    Төрөл
    Техникийн мэдээлэл
    Жишээ
    төхөөрөмж, хөтөч, IP хаяг, cookie
    Хэзээ
    Автоматаар
  2. 1.2

    Бид таны картын дугаарыг хадгалдаггүй. Төлбөрийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч шууд боловсруулна.

Эрүүл мэндийн мэдээлэл

  1. 2.1

    Эрүүл мэндийн мэдээлэл нь хуулиар манаг чухал мэдээлэлд хамаарна. Бид танаас онош, шинжилгээний хариу асуудаггүй. Хэрэв та сонирхлын сэдэв, зорилго зэргийг өөрөө сонгож өгвөл бид зөвхөн таны тодорхой зөвшөөрлийн дагуу танд тохирсон контент санал болгоход ашиглана. Сэтгэгдэлд хувийн эрүүл мэндийн мэдээллээ бичихгүй байхыг зөвлөж байна.

Юунд ашиглах вэ

  1. 3.1
    • захиалга биелүүлэх, хүргэх, буцаалт шийдэх, И-баримт олгох;

    • бүртгэл, сар бүрийн захиалга, эвентийн бүртгэлийг удирдах;

    • тантай холбогдох, асуултад хариулах;

    • сайтын ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулах;

    • таны зөвшөөрсөн тохиолдолд мэдээллийн товхимол, урамшууллын мэдээ илгээх (хүссэн үедээ цуцална).

Хэнд дамжуулах вэ

  1. 4.1

    Бид таны мэдээллийг зөвхөн дараах тохиолдолд, шаардлагатай хэмжээгээр дамжуулна:

    • хүргэлтийн ажилтан — нэр, утас, хаяг;

    • төлбөрийн үйлчилгээ (QPay г.м.) — төлбөр баталгаажуулахад;

    • эвент зохион байгуулагч, дасгалжуулагч — таны бүртгүүлсэн эвент, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдээлэл;

    • бүтээгдэхүүн нийлүүлэгч — зөвхөн эргүүлэн татах, гаж нөлөөний тохиолдлыг шалгахад;

    • сайтын хостинг, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч;

    • хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллага.

  2. 4.2

    Эдгээр тал таны мэдээллийг зөвхөн тухайн ажлын хүрээнд ашиглахаар бидэнтэй тохиролцоно.

Гадаадад хадгалах

  1. 5.1

    Зарим технологийн үйлчилгээний (жишээ нь клауд хостинг) сервер гадаадад байрладаг тул таны мэдээлэл тэнд хадгалагдаж болно. Бид бүртгэл үүсгэх үед үүнд таны зөвшөөрлийг авна.

Хадгалах хугацаа, аюулгүй байдал

  1. 6.1
    • Бүртгэлийн мэдээллийг та бүртгэлээ устгах хүртэл хадгална.

    • Худалдан авалт, төлбөрийн баримтыг нягтлан бодох бүртгэл, татварын хуульд заасан хугацаанд хадгална.

    • Мэдээллийг шифрлэлт, хандах эрхийн хязгаарлалтаар хамгаална. Мэдээлэл алдагдсан тохиолдолд танд болон холбогдох байгууллагад даруй мэдэгдэнэ.

Cookie

  1. 7.1

    Сайт нэвтрэлт, сагсанд хадгалсан барааг санахад cookie ашиглана. Та хөтөчийн тохиргоогоор cookie-г хааж болох бөгөөд ингэснээр зарим функц ажиллахгүй байж болно.

Таны эрх

  1. 8.1
    • Өөрийн тухай мэдээллийг үнэ төлбөргүй авах, танилцах;

    • буруу мэдээллийг засуулах, устгуулах;

    • өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах;

    • бидний шийдвэрт сэтгэл хангалуулахгүй бол Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах.

  2. 8.2

    Эдгээр эрхээ эдлэхдээ mongoliawellme@gmail.com хаягаар хандана уу. Бид ажлын 10 өдөрт хариу өгнө.

Хүүхэд

  1. 9.1

    Wellme.mn-д бүртгүүлэх нь 18 наснаас дээш хүнд зориулагдсан. Бид хүүхдийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй.

Өөрчлөлт, холбоо барих

  1. 10.1

    Бодлогод томоохон өөрчлөлт орвол сайт болон и-мэйлээр мэдэгдэнэ.

  2. 10.2

    «Вэлми лайф» ХХК · Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, 58/6, 3 давхар, 1 тоот · mongoliawellme@gmail.com · 88933977

Асуулт байна уу?

Энэ баримт бичгийн талаарх асуулт, хүсэлтээ mongoliawellme@gmail.com хаягаар илгээнэ үү. Бид ажлын 10 өдрийн дотор хариу өгнө.