Үндсэн агуулга руу шилжих

Хамтран ажиллах

WELLME нийтлэлч болох

Мэдлэгээ хуваалцаж, эрүүл амьдралын соёлыг хамтдаа бүтээе.

Хүсэлт илгээх

Wellme чанартай, нотолгоонд суурилсан мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар хэлбэрээр хүргэхийн тулд салбар бүрийн мэргэжилтэн, судлаач, экспертүүдтэй хамтран ажиллахыг зорьдог.

Хэрэв та эрүүл мэнд, хоол тэжээл, сэтгэл зүй, хөдөлгөөн, нойр, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, preventive health, longevity болон wellbeing-ийн бусад чиглэлээр мэргэшсэн бол Wellme-ийн нийтлэлчээр нэгдэж, мэдлэг туршлагаа олон нийттэй хуваалцах боломжтой.

Бид дараах чиглэлийн мэргэжилтнүүдийг хайж байна

Нийтлэлчид ямар үнэ цэнэ авах вэ?

Wellme нийтлэлч болох нь зөвхөн бичих тухай биш — өөрийн мэргэжлийн нэр хүнд, хүрээлэл, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг хамтад нь өсгөх боломж юм.

01

Мэргэжлийн нэр хүнд, танигдах боломж

Нийтлэл бүрт нийтлэлчийн зураг, нэр, мэргэжил, байгууллага, товч танилцуулга харагдана. Уншигчид таныг салбарын найдвартай мэргэжилтэн гэдгээр таньж хүлээн авна.

02

Хувийн брэндийг өсгөх

Нийтлэлийг зөвхөн цахим хуудсаар бус, олон нийтийн сүлжээ (Instagram, Facebook), имэйл товхимол зэрэг бүх сувгаар зохиогчийн эрхтэйгээр түгээнэ. Нэг сэдэв карусель, богино бичлэг, асуулт хариулт зэрэг олон төрлийн контент болон хүрнэ.

03

Олон нийтэд бодит нөлөө үзүүлэх

Мэргэжлийн мэдлэгээ зөвхөн салбарын хүрээнд бус, өдөр тутмын амьдралд ойлгомжтой энгийн үгээр хүргэж, хүн амын эрүүл мэндийн боловсролд бодит хувь нэмэр оруулна.

04

Төсөл, арга хэмжээнд хамтрах

Идэвхтэй нийтлэлчдийг Wellme подкаст, цуврал ярилцлага, цахим хэлэлцүүлэг, сургалт болон Wellme Summit зэрэг томоохон арга хэмжээнд илтгэгч, зочноор урина.

Хамтын ажиллагааны түвшин

Та Wellme-тэй хэрхэн, ямар хэмжээгээр хамтрахаа өөрөө сонгоно. Тогтмол, чанартай хувь нэмэр оруулах тусам хамтын ажиллагааны боломжууд өргөжинө.

Түвшин 01

Нийтлэлч (Contributor)

Тодорхой давтамжтайгаар нийтлэл бэлтгэдэг

Wellme-ээс олгох боломжууд

  • Зохиогчийн албан ёсны хуудас
  • Нийтлэл дээрх зохиогчийн нэршил
  • Олон нийтийн сүлжээгээр түгээх
  • Нийтлэгчийн тэмдэглэгээ
Түгээмэл

Түвшин 02

Мэргэжилтэн (Expert Contributor)

Тогтмол, гүнзгийрүүлсэн чанартай нийтлэл бэлтгэдэг

Wellme-ээс олгох боломжууд

  • Нийтлэгчийн бүх боломж
  • Подкаст, цуврал ярилцлагын урилга
  • Арга хэмжээ, сургалтын урилга
  • Хувийн онцлох танилцуулга
  • Төлбөрт контентын боломж

Түвшин 03

Зөвлөх мэргэжилтэн (Advisor)

Wellme-тэй урт хугацаанд хамтран ажилладаг зөвлөх

Wellme-ээс олгох боломжууд

  • Төслийн гэрээт хамтын ажиллагаа
  • Wellme Summit зэрэг арга хэмжээнд илтгэгчээр оролцох
  • Тусгай судалгаа, төслүүдэд зөвлөхөөр ажиллах

Wellme нийтлэлчид юу хийх вэ?

01

Нийтлэл бэлтгэх

Өөрийн мэргэжлийн чиглэлээр нийтлэл, тайлбар, зөвлөмж бэлтгэнэ.

02

Мэдлэгийг хүргэх

Судалгаа, шинжлэх ухааны шинэ мэдлэгийг олон нийтэд ойлгомжтой хэлээр хүргэнэ.

03

Тусгай контентод оролцох

Wellme-ийн тусгай сэдэв, цуврал контентод оролцоно.

04

Боловсролд хувь нэмэр

Өөрийн мэргэжлийн мэдлэг, туршлагаар дамжуулан эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулна.

Бид юуг эрхэмлэдэг вэ?

Wellme-д нийтлэгдсэн агуулга бүр үнэн зөв, хариуцлагатай, эх сурвалжтай байхыг бид чухалчилна.

Тиймээс нийтлэлчдийн агуулга нь мэргэжлийн мэдлэг, найдвартай эх сурвалж болон боломжтой тохиолдолд шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан байх бөгөөд оношлох, эмчлэхийг орлох бус, хүмүүст өөрийн эрүүл мэндийн талаар илүү зөв ойлголттой болоход туслах зорилготой байна.

Нэг зөв мэдээлэл хэн нэгний нэг сонголтыг өөрчилж чадна.

Нэг зөв сонголт цаашлаад амьдралын хэв маягийг өөрчилж чадна.

Хэрэв та өөрийн мэдлэг, туршлагаа илүү олон хүнд хүргэж, Монголд эрүүл амьдралын шинэ соёлыг хамтдаа бүтээлцэхийг хүсвэл Wellme нийтлэлчээр нэгдэх хүсэлтээ илгээнэ үү.

Нийтлэлч болох хүсэлт илгээх