# Элэг цэвэрлэх (детокс): Шинжлэх ухааны үнэн үү, худал уу?

> Элэг бол хүний биеийн хамгийн шилдэг хоргүйжүүлэгч эрхтэн. Тэгвэл зах зээл дээрх элэг цэвэрлэх нэмэлтүүд үнэхээр тустай юу? Бодит үнэнийг шинжлэх ухаанаар тайлбарлах нь.

- Эх хуудас: https://wellme.mn/posts/liver-detox-myth-or-truth
- Зохиолч: [Др Энхтуяа Ганболд, MD, PhD](https://wellme.mn/authors/enkhtuya-ganbold)
- Ангилал: Well life
- Нийтэлсэн: 2026-05-20
- Шинэчилсэн: 2026-10-12

![Liver Foods Web Banner-selection](https://s3.cloud.mn/wellme/cdn/2026/10/8MWdfuXWSS5F.webp)

Хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг бол «элэг цэвэрлэх» детокс бэлдмэлүүд юм. Гэвч анагаах ухааны бодит үнэн өөр байдаг: элэг бол гадны тусламжгүйгээр хорт бодисыг өөрөө шүүж, саармагжуулах байгалийн төгс системтэй эрхтэн юм. Элэг цэвэрлэх төрөл бүрийн детокс арга хэрэглэхдээ бусад эрхтэн системд нөлөөлж болзошгүй байдлыг сайн судлах хэрэгтэй.

## Milk Thistle ба Силимарин

Milk Thistle дэх идэвхтэй найрлага болох силимарин нь элэгний эсийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалах антиоксидант үйлчилгээтэй нь зарим эмнэлзүйн судалгаагаар ажиглагдсан.

## Элгээ хамгаалах хамгийн шилдэг 4 арга

- Согтууруулах ундаа, хэт боловсруулсан транс тос, илүүдэл чихрийн хэрэглээг хязгаарлах.
- Cruciferous буюу байцааны төрлийн ногоо (брокколи, цэцэгт байцаа) болон элэгний үйл ажиллагаа дэмжих ногоо, жимс хүнсэндээ түлхүү хэрэглэх.
- Хангалттай ус ууж, биеийн жингээ хэвийн түвшинд хадгалах.
- Эмийг зөвхөн эмчийн заавраар, тогтоосон тунгаар нь уух.

---

**Иш татах:** Др Энхтуяа Ганболд. "Элэг цэвэрлэх (детокс): Шинжлэх ухааны үнэн үү, худал уу?". Wellme, 2026-05-20. https://wellme.mn/posts/liver-detox-myth-or-truth

**Анхааруулга:** Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд эмчийн зөвлөгөө, онош, эмчилгээг орлохгүй. Нэмэлт тэжээл хэрэглэх, эмчилгээгээ өөрчлөхөөс өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
